Төрийн ордонд өнөөдөр интернэтийн сүлжээ доголдож байна. Их үдийн үед ордонд түр зуур цахилгаан тасалдсанаас хойш ордны баруун хойд хэсгийн зарим өрөөнд интернэтийн сүлжээ тасарч, компьютерууд ажиллахгүй байгаа юм. Үүнийг ордны зарим хэсэгт цахилгааны гэмтэл гарсан, түүнийг засварлаж байгаатай холбон тайлбарлаж байна.
Д.ОЮУН