Форд хоёр саяын борлуулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Форд хоёр саяын борлуулалт хийжээ

Автомашин үйлдвэрлэгч Форд компани АНУ-д энэ долоо хоногт хоёр сая автомашин борлуулж, 2007 оноос хойш үзэгдээгүй худалдааны дээд амжилт тогтоожээ. Майлстоун Фордыг АНУ-дахь шилдэг борлуултын бренд хэмээн зарлажээ. “Фордын чанарын шаардлага хангасан, шатахууны хэмнэлттэй суудлын болон ачааны автомашинууд шинэ үйлчлүүлэгчдийг улам бүр өөртөө татсаар байна” хэмээн Фордын борлуулалтын судалгааны мэргэжилтэн Эрик Мэркл онцлоод “Шатахууны үнэ урьд урьдынхаас илүү өндөр байгаа энэ үед үйлчлүүлэгчид жижиг,  шатахууны хэмнэлттэй автомашин руу анхаарлаа хандуулж байна” гэжээ.

Фордын хамгийн жижиг загвар болох Эскэйп нь борлуулалтаараа дээд амжилт тогтоон Америкчуудын хамгийн их сонгосон суудлын автомашин болжээ.

Форд EcoBoost хөдөлгүүртэй бензин хөдөлгүүрээс гадна Hybrid мөн Plug-in Hybrid буюу өөрсдөө цэнэглэдэг автомашин хүртэл хийдэг болжээ.

Г.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж