
"Ногоон хэрэм-2010" үзэсгэлэн худалдаа өнөөдөр 12 цагаас Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд нээгдэнэ. Энэ нь цөлжилтийг сааруулах, ойг нөхөн сэргээх, хот сууринг цэцэрлэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Модны үр, тарьц, суулгац, бордоо, тоног төхөөрөмжүүд зэргийг уг үзэсгэлэн дээр дэлгэн сонирхуулах юм байна. Түүнчлэн мод, жимс ногоо үржүүлгийн олон төрлийн сургалтыг үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах аж. Дээрх үзэсгэлэн худалдааг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар, Ногоон хэрэм үндэсний хөтөлбөр, Монгол-Солонгосын Ногоон хэрэм төсөл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран зохион байгуулж байгаа юм. Уг үзэсгэлэн худалдаа маргааш дуусна.
Б.Анхаа