75.5 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

75.5 сая төгрөгийн хувьцаа арилжлаа

Монголын хөрөнгийн биржийн нэгдүгээр сарын 02-ны өдрийн үнэт цаасны 4126 дахь удаагийн арилжаа явагдаж, нийт 35 ХК-ийн 75.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 90.8 мянган ширхэг хувьцаа арилжлаа.

“А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 89.9 мянган ширхэг хувьцааг 72.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 14 ХК-ийн 892 ширхэг хувьцааг 2.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 233 хэлцэл хийгдсэн байна.

Нийт 35 үнэт цаас арилжигдсанаас 20 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

ТОП-20 индекс 21088.73 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 598.83 нэгжээр буюу 2.76%-иар буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 119.4 тэрбум төгрөг болсон байна.

2012 онд 1 удаагийн үнэт цаасны арилжаагаар 90.8 мянган ширхэг хувьцааг 75.5 сая төгрөгөөр арилжсан байна.

1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4126 удаагийн арилжаагаар 867.1 сая ширхэг үнэт цаас арилжиж, 827.9 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж