И Жинлиан “Маверикс”-т тоглоно

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

И Жинлиан “Маверикс”-т тоглоно

NBA-ын аварга “Даллас Маверикс” баг чөлөөт агент И Жинлиантай нэг жилийн гэрээ байгуулахаар тохиролцсон тухай ESPN мэдээллээ. Өдгөө 24 настай, хятад тоглогч өнгөрсөн улиралд “Вашингтон Визардс” багийн бүрэлдэхүүнд тоглож, нэг тоглолтод 5,6 оноо болон 3,9 удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилсан билээ. Харин тэрбээр 2009-2010 оны улиралд оргил амжилтаа үзүүлж, “Нью Жерси Нэтс”-ийн бүрэлдэхүүнд нэг тоглолтод дунджаар 12 оноо, 7,2 удаа самбараас бөмбөг авч байжээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж