“Монвест” Франкфуртын хөрөнгийн биржид бүртгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

“Монвест” Франкфуртын хөрөнгийн биржид бүртгүүлнэ

Монголын үндэсний лоттерейг удирддаг үзвэр үйлчилгээ, чөлөөт цаг, аялал чиглэлээр үйлчилгээ явуулдаг “Монвест” корпораци “Ренэлл” банкыг үнэт цаасны бүртгэгч  банкаар томилхоор болжээ. Монвест нь Доетч Боерсийн Франкфуртын хөрөнгийн биржд (FWB) үнэт цаас бүртгэл хийх анхны Монгол групп болох гэж байгаа юм. “Ренэлл” банк нь Германд дээгүүр тооцогдох хуулийн байгууллага болох Листинг Партнер Саланстай нэгэн FWB-ийн нээлттэй зах зээлд удирдахаар болжээ.

Ренэлийн энэхүү томилолт нь өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 20 ний өдөр Доетч Боерсийн “Сэжиглэгдэж байгаа зах зээлийн булхайнаас болон Биржийн үнийн эхний ханшийг төлөөлсөн байгаа хувьцаа, гэрчилгээг цаашид мэдэгдэх хүртэл дахин бүртгэхгүй” хэмээн заралсанд Монвестын хариу үйлдэл болсон байна. Ренэл нь 2012 оны эхний улиралд орох стандартд бүртгүүлэх явдлыг дуусгавар болох шийдэлд хүрнэ гэсэн найдвартай Монвесттэй хамтран ажиллаж байна.

Монвестийн дарга Никсон Яп хэлэхдээ “Доетч Боерс Биржийн анхны ханш ил тод байдалтай холбоотой гэдгийг ойлгомжтой болгосон. Үүний хариуд Монвест илүү ил тод байдал болон тайлан, мэдээлэлийн шаардлага өндөртэй FWB-ийн орох стандарт-д оролдоод үзэхээр шийдсэн. Монвест нь FWB-д бүртгэгдэж байгаа анхны Монгол групп учир бид энэхүү хэцүү зах зээлд хөрөнгө оруулагчдыг татахын тулд бид хамгийн өндөр стандартад хүрэх ёстой” хэмээжээ. Мөн тэрээр хэлэхдээ “Рендэлл” нь Франкфуртад хувьцааг банкаар дамжуулан худалдахад хамгийн шилдэг банк, мөн Ази тивд хэд хэдэн удаа бүртгэл хийж байсан учир бид тэднийг сонгосон. Манай тал энэ төсөл дээр “Ренделл”-тэй хамтран ажиллах гэж байгаадаа бахархалтай байна хэмээн мэдэгдсэн байна.

Г.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж