Паралимпийн тамирчид урамтай байна

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Паралимпийн тамирчид урамтай байна

2008 онд Бээжингийн Олимпоос монголчуудын авсан алтан медалийн тоог монгол бэлгэдлээрээ төгс тоотой буюу гурав болгож байсан паралимпийн тамирчид өнөөдөр олон шагнал авч  бас тэднийг дэмжсэн урмын шагналаар дүүрэн байсан тул ихэд баяртай байгаа аж. Энэ баярт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хөнгөн атлетикийн холын зайн гүйлтийн тамирчин Ж.Лхагважавыг  МУ-ын гавьяат тамирчин цолоор шагнажээ. Мөн түүний багш, дасгалжуулагч н.Батдорж болон шинэхэн гавьяат Ж.Лхагважав нарыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан од”-оор шагнасан байна. Үүний зэрэгцээ Лондонгийн Олимпод улсаа төлөөлөн оролцох Монголын паралимпийн хөнгөн атлетикийн тамирчдын зардлыг бүрэн дааж, бүх талаар тусалж дэмжихээр Оюутолгой ХХК-иас Монголын Паралимпийн Хороотой хамтран ажиллах гэрээ байгуулсан нь тамирчдын урам зоригыг нэмсэн бас нэгэн шагнал болсон байна. Хамгийн сонирхолтой нь манай паралимпийн тамирчид өөрийн Монголын Паралимпийн Хорооныхоо ерөнхийлөгчийн төрсөн өдрөөр ийм олон шагнал, хүндэтгэл хүлээн авсан тул “хүн төрсөн өдрөөрөө бэлэг авдаг байтал бусдад өгдөг нь ч бас байдаг л юм байна” гэж ярилцсан гэнэ. Монголын Паралимпийн Хорооны ерөнхийлөгч, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Д.Нямхүүгийн төрсөн өдөр өнөөдөр болж хорооныхоо тамирчдад ийм олон урмын шагнал дагуулсанд тэд бэлгэшээж байгаа ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж