Иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Иргэд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байна

Хүний хөгжил сангийн тухай хууль, “Монгол Улсын иргэн бүр хишиг, хувь хүртэх журам” батлагдан 2010 оноос эхлэн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагаар дамжуулан иргэний шинэчилсэн бүртгэлтэй уялдуулан хишиг, хувь олгож эхэлсэн. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 350 дугаар тогтоолоор ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 10 хувийн хувьцааг иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд нэрийн данс нээж эзэмшүүлэхээр заасан.

Хилийн чанадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн дээрх эрхийг эдлүүлэх зорилгоор иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам, Канадын хотууд дахь Монголчуудын холбоогоор дамжуулан  2011 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Монтреал хот,12 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Торонто хотуудад амжилттай болж өнгөрсөн бол 2012 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Ванкувер хот, мөн сарын 16-19-ний өдрүүдэд Калгари хотуудад зохион байгуулахаар төлөвлөж тус хотууд дахь монголчуудын холбоод бэлтгэл ажлуудаа хангаад байна.

Иймд Канадад аж төрж буй Монгол Улсын иргэд эдгээр хотууд дахь Монголчуудын холбоогоор дамжуулан болон Оттава дахь ЭСЯ-нд ирж Иргэний шинэчилсэн бүртгэлдээ өргөнөөр хамрагдана уу гэж Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яам хандсан байна.

Д.Мөнх-Эрдэнэ

Канад Ванкувэр хот, ДЭМ төв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж