Зам тээврийн ослоор 25 хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Зам тээврийн ослоор 25 хүн гэмтжээ

Шинэ жилийн баярын өдрүүд буюу арванхоёрдугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-ний өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн утсанд зам тээврийн ослын 217 дуудлага ирж, зам тээврийн ослоор 25 хүн гэмтэснээс бага насны гурван хүүхэд  бэртжээ. Үүнээс 82 жолооч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоо барьж явсаныг саатуулан, ослоос урьдчилан сэргийлсэн байна. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан долоон тохиолдол бүртгэгджээ.  Тухайлбал, Энхтайваны өргөн чөлөөний хэсэг Сүхбаатарын талбайн урд замд Nissan Bluebird 37-23 УНГ дугаартай автомашины жолооч Б нь Hyundai Verna маркийн 18-44 УНР дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч 26 настай Э, дөрвөн настай М-нарын хоёр хүн гэмтсэн бол Nissan Bluebird 37-23 УНГ дугаартай автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явсан бөгөөд согтжолтын зэрэг нь 1,59 хувьтай гарсан байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж