Д.Алтанхуягтай “Жизель” 120 мянга

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Д.Алтанхуягтай “Жизель” 120 мянга

Балетын урлагт дуртай үзэгчдийн хүлээж буй Д.Алтанхуягтай “Жизель” балетын тасалбарын үнэ тодорхой болжээ. Дэлхийн шилдэг найман балетчны нэг, АНУ-ын “Boston Ballet”-ын бүжигчин Д.Алтанхуяг энэ сарын 5-нд эх орондоо ирэх бөгөөд энэ удаад Английн хатан хааны “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохогийн хамт ирэх аж. Тэд энэ сарын 14-нд А.Аданы “Жизель” балетад гоцлох бөгөөд 15.00, 19.00 цагуудад тус тус тоглох юм. Тоглолтын тасалбарын хувьд нэг партер буюу нэг давхрын суудлууд 120,000 төгрөг, ложа 90,000 төгрөг, хоёр давхрын голын суудал 40,000 төгрөг, хоёр давхрын захын суудал 30,000, 20,000 төгрөгийн үнэтэй байх нь. Тасалбарыг маргаашнаас эхлэн Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын кассаар худалдаална гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж