
НХХЯ нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн агентлагтай /KOSHA/ хамтын ажиллагааны санамж бичгийг 2003 онд байгуулж улмаар 2006, 2009 онуудад энэхүү санамж бичгийг шинэчлэн байгуулан үр дүнтэйгээр хэрэгжүүлж байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал бол Монгол Улсын хувьд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бөгөөд энэ хүрээнд манай байгууллагууд үр бүтээлтэй хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож ирсэн. Тухайлбал, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөдөлмөрийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлаар төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй хүн, 20 гаруй аж ахуйн нэгжийг хамруулсан томоохон сургалтуудыг зохион байгуулсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарал хандуулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа юм. Мөн хамтын ажиллагааны үр дүнд нь 2008 онд Монгол Улс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай бие даасан хуультай болж, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлээд байгаа аж.