Төрийн ордонд киноны нээлт болно гэв үү?

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Төрийн ордонд киноны нээлт болно гэв үү?

Төрийн ордон минь шоу, энтертайнментын газар болон хувирах нь ээ. Дуучин Д.Болд тоглолт хийж, үргэлжлүүлэн төгөлдөр хуурч Б.Чинбат тоглолт хийсэн бол одоо бүр киноны нээлт болох гэнэ шүү. “DOZ entertainment”-ийн шинэ уран бүтээл болох “Хөх толбот хүмүүс” уран сайхны киноны нээлт энэ сарын 6-нд Төрийн ордонд болохоор болжээ.

“Хөх толбот хүмүүс” киноны зохиолыг “DOZ entertaiment”-ын захирал Ш.Доржсүрэн бичиж, найруулжээ. Харин зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр ХБНГУ-ын найруулагч Вейт ажиллаж, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Даагийранз, жүжигчин Т.Эрдэнэбаяр, “Авьяаслаг Хятадууд” шоуны оролцогч С.Уудам нар гол дүрд тоглосон байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж