Дэлхийн ЭЗ-ийн асуудлыг хэлэлцэх форум болно

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн ЭЗ-ийн асуудлыг хэлэлцэх форум болно

Жил бүр зохион байгуулагддаг, шинэ оны эдийн засгийн төлөв байдал болоод үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн долоо дахь удаагийн форум нэгдүгээр сарын 9-нд Нью-Йорк хотод болох талаар “BBC”-ээс мэдээлж байна. Эдийн засгийн мэдээллээр “толгой цохидог” economy.com сайтын үүсгэн байгуулагчдын нэг, Эдийн засгийн төлөв байдал, задлан шинжилгээний газрын ахлах  Марк Занди уг форумыг удирдан, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид нийлсэн,  эдийн засгийн хүрээнийхэн цуглах ажээ. “Зөвхөн АНУ-д гэлтгүй дэлхий даяар эдийн засгийн эмгэнэлтэй гэмээр байдал 2009 оны дунд хэсгээс эхлэлтэй болохыг тодорхойлсны улмаас тэдгээр  асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага гарсан “ хэмээн Марк Занди тайлбарласан байна. Форумын үеэр хэлэлцэх асуудлын чиглэлийн тухайд, 

  • Америкийн эдийн засаг яагаад ийм өсөлттэй байна вэ?
  • Ирэх онд үл хөдлөх хөрөнгийн аль төрлийн хөрөнгө оруулалт үр ашигтай болон алдагдалд өртөж болох вэ?
  • Ирэх онд засгийн газар болон хувийн үйлдвэрүүд эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж чадах зэрэг асуудлыг хамруулах юм байна.

Марк Занди АНУ болон бусад бүс нутагт үр ашгаа өгөх учиртай эдийн засгийн өсөлт бууралт, хөрөнгийн зах зээлийн бүхий л үзүүлэлтүүдийн үлгэрчилсэн үнэлгээ ба төлөвлөгөөг танилцуулж, түүний далд утгыг томъёолох тухайгаа мэдэгдсэн байна. Энэхүү форумаас боловсрогдох гаргалгааг бизнес эрхлэгчид болон сэтгүүлчид, олон түмэнд ил болгох  гэнэ. Ийнхүү эдийн засгийн цөм болсон чөлөөт ардчилсан, олон үндэстний эх нутаг, чадалтай эдийн засагтай гэгддэг АНУ бодлогоо хэрхэн тодорхойлсоноор бусад орны эдийн засгийн процедур ихээхэн хамаарах ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж