Баян-Өлгий аймгийн малчид мал бүхий иргэд 2011 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр мал сүргээ урьд оныхоос хоёр хувиар ахиулж өсгөсөн тухай урьдчилсан мэдээ гарлаа. Үүний тэн хагасаас илүү буюу 650 мянга орчим толгойг ямаан сүрэг эзэлсэн байна. Таван жилийн өмнө бүтэн хагас сая хүрсэн тус аймгийн малыг өсгөн үржүүлэхэд байгалийн гамшгийн гарз, хохирол сөргөөр нөлөөлж байсны дээр одоо мал, махыг гадаад, дотоодод нийлүүлэх, малчдын төв суурин газрыг бараадсан нүүдэл зэрэг хүчин зүйл энэ салбарын цар хүрээг хумижээ. Өмнө жилүүдэд малынхаа тоо толгойгоор Дэлүүн сум аймагтаа манлайлдаг байсан энэ жил Цэнгэл сум түрүүлсэн байна. Мөн энэ онд тус аймгийнхан жил жилийнхээсээ илүү хадлан бэлтгэж. ургац хураасан нь газар тариалангийн салбар цаашид улам хөгжих боломжтойг харууллаа. Харин аж үйлдвэрийн салбарынхан хангалттай үзүүлэлтээрээ шинэ онтойгоо золгож, аймаг ажлын байр бий болгосон тал дээр дээгүүр байрт орсон хэрнээ нээгдэх боломжтой уул уурхайн зэрэг үйлдвэрлэлийн шинэ салбар байгуулагдаагүй болохоор ажилгүйдэл, ядуурлын түвшин буураагүй хэвээрээ байгаа аж. Ажлын байр бий болгох талаар илүү их идэвх санаачилга, хүчин чармайлт гаргасан Сагсай сум аймагтаа түрүүлж баруун бүсэд үзүүрлэж явна.
А.Зул