Диплом кирилл, монгол бичгээр зэрэгцэн гарна

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Диплом кирилл, монгол бичгээр зэрэгцэн гарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх  тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  дипломыг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар боллоо. БСШУ-ны сайдын тушаалаар эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийг МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш.Чоймаа ахлан ажиллаж байгаа аж.

Б.Тогтох
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж