Нэг сартай хүүг эсэн мэнд олжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Нэг сартай хүүг эсэн мэнд олжээ

Өнгөрсөн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 30-нд нэг сартай хүүгээ айлын хашаанд хаясан хэрэг гарчээ. Сонгинохайрхан  дүүргийн  XIV хорооны нутагт оршин суух 55 настай эмэгтэй Б “Манай хашаанд нэг сартай эрэгтэй хүүхдийг орхисон байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад өгснөөр хүүг эсэн мэнд байхад нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүргэсэн байна. Одоогоор хүүг хэн орхиж явсныг тогтоохоор цагдаагийн  байгууллага ажиллаж байна.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-наас эхлэн  энэ сарын 2-ны хооронд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 237 дуудлага ирсний 45 нь гэмт хэргийн шинжтэй  байжээ. Нийслэлийн хэмжээнд 156 хүн эрүүлжүүлэгдсэн бол орон нутагт 36 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутагт оршин суу есөн настай эрэгтэй Ч өөрийгөө боомилж нас барсан хэрэг гарсан бол тус  дүүргийн XX хорооны нутагт оршин суух 27 настай эрэгтэй Т осгож, нас баржээ. Харин баярын өдрүүдэд салютын улмаас бэртэж, гэмтсэн гэх дуудлага ирээгүй байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж