Томуугийн халдвар харьцангуй намжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

Томуугийн халдвар харьцангуй намжиж байна

Өнгөрсөн сарын 17-18-наас эхэлсэн томуугийн дэгдэлтийн эхэн үетэй харьцуулахад халдвар намжиж байна гэж Баянзүрх дүүргийн поликлиникийн хүүхдийн мэргэжилтэн М.Саранцэцэг хэлж байна. “Өчигдрийн байдлаар 50 гаруй хүүхэд үзүүлээд байна. Ерөнхийдөө өдөртөө ийм тооны хүүхэд ирж үзүүлдэг. Томуугийн дэгдэлтийн эхэн үед 60 гаран хүүхэд ирж үзүүлдэг байсан гэж бодохоор харьцангуй намжиж байна гэж үзэж байгаа. Ирсэн хүүхдүүдийг  гэрээр эмчилгээ хийхийг зөвлөж байгаа ч, эм худалдан авч чадахгүй, тариа хийгээд өгөх боломжгүй тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэхээр явуулж байна. Бидний хувьд хүүхдийн эмч гэдэг утгаараа эм тариа бичиж өгөх, дараа нь тэрхүү эмийг уулгах зааварчилгаа болон эмчилгээний үед хоол тэжээлийг нь хэрхэн тааруулах вэ гэдгийг заадаг. Эцэг эхчүүд өвчтэй хүүхддээ эм уу гээд байдаг мөртлөө гам барина гэдгийг мэддэггүй. Харин ч хийжүүлсэн ундаа, чихэр зэргийг өгчихдөг. Энэ нь эмтэй нийлж, харшилдсанаас эмчилгээний үр дүн гардаггүй. Иймд эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох талаас нь хандаж, зөвлөгөө өгдөг. Ер нь уушигны хатгалгааг гэрээр эмчлэх боломж бий. Уушигний хатгаа туссан хүүхэд болгоныг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй. Харин хүүхдийн ханиад хатгаанд тохирсон антибиотекийн сонголтоо хийгээд, эмийг цагаар уулгаж, давхар витаминлаг хоол хүнс идүүлж, дэглэм барьж чадвал бүрэн эдгэнэ” гэлээ.
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж