Олимпийн эрхийн төлөөх сүүлийн тэмцээнд Монголын мэргэн буучид 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Тодруулбал, урт бууны дасгалд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрөв, эрэгтэй гар бууны төрөлд хоёр, эмэгтэй гар бууны дасгалд таван тамирчин оролцох юм. Түүнчлэн залуучуудын ангилалд дөрвөн тамирчин онч мэргэнээ сорих ажээ.
Азийн АШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Урт буу /эрэгтэй/: Б.Бишрэл, Н.Баяраа, О.Энхсайхан, Б.Мөнх-Эрдэнэ
Урт буу /эмэгтэй/: Ч.Нарантуяа, Б.Янжинлхам, Г.Нандинзаяа, Я.Заяа
Гар буу /эрэгтэй/: В.Ганцоож, Э.Даваахүү
Гар буу /эмэгтэй/: Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг, Т.Гантуул, Н.Баярмаа, О.Гүндэгмаа
Залуучуудын төрөлд: Г.Хоролсүрэн /урт буу, эмэгтэй/, Н.Уранзаяа, Д.Энхтуул /гар буу, эмэгтэй/, Н.Жаргалсайхан /урт буу, эрэгтэй/
Баг тамирчид Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Б.Алтанцэцэг, урт бууны шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш нарын удирдлага дор оролцох юм. Дашрамд дуулгахад, О.Гүндэгмаа нэгэнт олимпийн эрхээ авсан тул Монголын бусад тамирчдадаа боломж олгох үүднээс багийн тэмцээнд оролцохгүй, хувиараа өрсөлдөх юм байна.
Монголын тамирчид маргааш өглөө эх орноосоо мордох ажээ.