Mercedes эко машин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Mercedes эко машин үйлдвэрлэнэ

Автомашин үйлдвэрлэгч Mercedes компани тансаг зэрэглэлийн хоёр төрлийн хос хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэх болсноо зарлав. Энэ нь байгальд хамгийн ээлтэй, тансаг зэрэглэлийн дэлхийн анхны машин болох гэнэ. “E300 BlueTEC” машин нь дөрвөн целиндртэй, дизель болон 20 кВ-ын цахилгаан хөдөлгүүрээр ажиллах юм байна. Ингэснээр 100 кмтутамд 4.2 литр шатахуун хэмнэх тооцоог тус компанийнхан гаргажээ. Түүнчлэн уг машин нэг км явах бүртээ ердөө 109 гр нүүрстөрөгч ялгаруулна. Харин “ E400 hybrid” загварын автомашин нь хий болон 20кВ-ын цахилгаанаар ажиллах гэнэ. Уг машиныг эхлээд Америк, дараа нь Хятад, Япон зэрэг Азийн орны зах зээлд гаргахаар төлөвлөсөн байна. Харин “E300 BlueTEC” загварыг Европт худалдах бөгөөд ирэх нэгдүгээр сард багтаан албан ёсоор танилцуулах аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж