IX Богдод одон гардуулав

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

IX Богдод одон гардуулав

Монголын Ардчилсан холбооноос Эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Тусгаар тогтнол” одон бий болгож, туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөтэй, төрт ёсны уламжлалт Монгол Улсаа сэргээн мандуулсан 1911 оны Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолын хувьсгалын үзэл санаа, тэмцэл ялалтыг төгс төгөлдөр үр дүнд хүргэсэн 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт манлайлан оролцсон хүмүүсийг уг одонгоор шагнаж байгаа ажээ. Тусгаар тогтнолын одонгоор Монголын бурхан шашны тэргүүн наймдугаар Богд Жавзандамба хутагтыг нэхэн шагнасныг 12 сарын 28-нд IX богдод гардуулсан байна.

МоАХ-ны Тусгаар тогтнол одонгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүд, ардчиллын анхны партизануудыг шагнах болсон талаараа тус холбооныхон мэдээллээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж