2011 оны мал тооллогын урьдчилсан дүн гарч, Увс аймгийн мал сүрэг таван төрөлдөө 200 мянган тоо толгойгоор өсчээ. Өнгөрсөн жил тус аймаг 15191 тэмээ, 61651 адуу, 94722 үхэр, 842889 хонь, 798827 ямаа, нийтдээ 1813280 малыг урьдчилан тоолуулаад байна. Тус аймгийн мал сүргээс тэмээ 672, адуу 1933, үхэр 10344, хонь 65964, ямаа 115055 толгойгоор тус тус өсч, мал сүргийн өсөлт 112 хувьтай байна. Үүнд, Тэс сум 232031 мал, Наранбулаг сум 126777 мал, Өндөрхангай сум 120678 мал тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа тэргүүлж явна. Харин хамгийн олон тэмээг Завхан сум тоолуулсан бол хамгийн олон адуу, үхэр, хонь, ямааг Тэс сум тоолуулжээ. Мал тооллогын эцсийн дүн энэ сарын сүүлчээр гарна.
А.Зул