Заамарын цагдаагийнхан шинэ сууцанд орлоо

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Заамарын цагдаагийнхан шинэ сууцанд орлоо

Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд гэр орон сууц, нийгмийн асуудал, эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг шат дараалалтайгаар хэрэгжүүлж байна. Эдгээр хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг болох Төв аймгийн Заамар сумын цагдаагийн хэлтсээс санаачилсан, хэлтсийнхээ 23 алба хаагчийг зах зээлийн үнээс хямд үнэтэй чанарын өндөр төвшинд баригдсан орон сууцанд амьдруулах ажил биелэлээ оллоо.

Шинэ оны өмнө шинэхэн орон сууцны нээлтийн арга хэмжээ болж оршин суугчид нь түлхүүрээ гардаж авлаа. Нээлтийн ажиллагаанд аймгийн удирдлагууд, Шадар сайдын ажлын албанаас төлөөлөгч, аймгийн Цагдаагийн газрын  төлөөлөгчид оролцлоо.

Эдгээр орон сууцыг м2-ыг нь 400 мянган төгрөгт багтаан төлбөрийг нь банкны урт хугацааны зээлд хамруулсан аж. Ер нь аймгийн цагдаагийн газар нь ажилчдынхаа нийгмийн асуудалд ихээхэн анхаарал тавин ажилладаг. Аймгийн цагдаагийн албан хаагчдыг тав тухтай амьдрахад нь анхаарал тавьж ажилласаны үр дүнд Төв аймгийн баруун хойно хуульчдын хотхон байгуулагдсан. Мөн цагдаагийн ажилчид зуны цагт агаарт амьдрах зуслангийн газартай ч болсон.  Одоо харин Заамар сумын цагдаагийн албан хаагчид маань чанарын өндөр түвшинд баригдсан орон сууцанд амьдрахаар боллоо.

Г.Хишигсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж