“А” хэсэгт өрсөлдөж буй “Мобиком 94” болон “Улс төрийн тойм” багийн тоглолт бямба гаригт болж, эн тэнцүүхэн өрнөсөн тоглолтын ялагчаар 79:80 харьцаатай “Улс төрийн тойм” сонины баг тодорсон байна. Ингэснээр тус баг хэсэгтээ тавдугаар байрт бичигдэх болов. Тойргийн тоглолтыг тааруу эхлүүлсэн ч хэсгийнхээ топ багуудыг хожсоноор ийнхүү чансаагаа ахиулж чадлаа.
Харин ням гаригт буюу 2012 оны эхний өдөр “Ad Market” болон “Соёмбо даатгал”-ын “Ноёд” багийн тоглолт болж, хэсгийн тэргүүн баг “Ноёд” 146 оноо авснаар Пэпси Хөгжлийн лигийн дээд амжилтыг тогтоолоо.
“В” хэсгийг “SBL” баг 100 хувийн амжилтаар тэргүүлж байсан НМХГ-тай тоглож, 77:67 харьцаатай анхны ялагдлаа хүлээжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тоглолтын дүнг танилцуулж байна.
“А” хэсэг:
“Хасын хүлгүүд” 92:37 “Fourtall”
“Мобиком 94” 79:80 “Улс төрийн тойм”
“Суруга Монгол” 123:55 “Даймонд”
“Налайх-Цоглог хангай” 70:68 “Замын битум”
НМХГ 77:67 SBL
“Federal” 77:79 “Шинэ Азиа”
“В” хэсэг:
“Fourtall” 69:78 “Зайсан”
“Залуус сан” 79:91 “Хасын хүлгүүд”
НМХГ 121:87 “Налайх-Цоглог хангай”
“Ad Market” 54:146 “Соёмбо Даатгал-Ноёд”
Пэпси Хөгжлийн лигийн явц:
“А” хэсэг:
- ҮБТДС – 9 хожил, 1 хожигдол
- “Хасын хүлгүүд” 9-1
- “Залуус сан” 7-3
- “Мобиком 94” 7-3
- “Улс төрийн тойм” 6-2
- “Ховд хөгжлийн төлөө” сан 5-3
- “Суруга Монгол” 5-4
- “Оюунгэрэл-Мөнгөн цагариг” 4-5
- “Даймонд” 3-5
- “Чандмань ээж” 3-6
- “Fourtall” 2-8
- “Зайсан” 2-7
- “Ноён” 0-9
“В” хэсэг:
- НМХГ 8-1
- “Соёмбо даатгал-Ноёд” 8-1
- SBL 7-1
- “Налайх-Цоглог хангай” 6-2
- ННДГ 5-3
- “Замын битум” 4-3
- “UB Андууд” 3-4
- “Шинэ Ази” 3-4
- “Ард даатгал Мустанг” 3-6
- “Ad Market” 2-8
- “Federal” 0-8