”Алтан сарнай”-н эзэд хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

”Алтан сарнай”-н эзэд хэн бэ?

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 31-нд “Алтан сарнай” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу 2011 оны “Алтан сарнай” наадмыг “Архинаас татгалзая” уриан дор оргилуун дарстайгаар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэрээ цомын эздийг тодруулсны зэрэгцээ “Алтан сарнай”-н эздийг нэрлэсэн юм. 2011 оны Эв нэгдлийн цомын эзнээр дөрвөн хүнийг тодрууллаа. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал хатагтай Ч.Оюунгэрэл,  Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга, МАН-ын БНСУ дахь Итгэмжит төлөөлөгч Б.Энхбат, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, мөн тус дүүргийн Аврах унтраах 10-р ангийн гал сөнөөгч Шадар түрүүч Д.Ууганбаяр нар хүртлээ.

Харин “Алтан сарнай”-н эздээр шинжлэх ухааны салбарын оны онцлох хүнээр Шинжлэх ухааны академийн  Археологийн хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний багийн судлаач доктор Л.Эрдэнэболд, Эдийн засаг, бизнесийн салбарын оны онцлох хүнээр “Өндөр буянт холдинг” компаний  захирал Н.Төмөрхүү, Биеийн тамир, спортын салбарын оны онцлох хүнээр шатрын спортын Олон улсын  их мастер Б.Мөнгөнтуул шалгарч тус тус “Алтан сарнай” гардлаа.

Харин Хэвлэл, мэдээллийн салбарын оны онцлох хүнээр “Үндэсний шуудан сонины сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг, Энэрэнгүй үйлс, хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүнээр Анагаах ухааны доктор, профессор, Элэг шилжүүлэх мэс заслын  багийн ахлагч О.Сэргэлэн, Иргэний нийгэм, олон нийтийн салбарын оны онцлох хүнээр Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар,   Нийгмийн хариуцлага, бүтээн байгуулалтын салбарын оны онцлох хүнээр “Мон полимет” группын ерөнхий захирал Ц.Гарамжав, Соёл урлагийн салбарын оны онцлох хүнээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин нар шалгарч “Алтан сарнай” гардав. Мөн Төрийн захиргааны салбарын оны онцлох хүнээр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүнээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга. Ж.Эрдэнэбат нар энэ удаагийн “Алтан сарнай”-н эздээр тодорлоо.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж