Тэр үед Австрийн дарангуйлагчдын эсрэг өрнөж байсан эх оронч хөдөлгөөн Пуччинид илүү их нөлөөлсөн байна. Гурван бүлэг, гурван үзэгдэл бүхий энэ дуурьд болж буй үйл явдал, дүрүүд нь аль ч нийгэмд байдаг бодит дүрүүд ба урлагийн хэлээр хүмүүст сайхан муухайн, сайн мууг харуулж байгаагаар онцлог аж. Хэдийгээр зуугаад жилийн өмнө энэ дуурийн анх тоглож байсан ч одоо ч хуучраагүй хэвээр. Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.
Ирэх бямба гаригт тоглох Ж.Пуччинийн “Тоска” дуурьд Флория Тоска (сопрано-С.Мөнгөнцэцэг, Марио Каварадосси (зураач) тенор-Б.Дамдинсүрэн, Чезаре Анжелотти /тэмцэгч/ -М.Болд, Гүн Скарпья (нууц цагдаагийн газрын дарга) баритон-Ц.Баттөр, Тахилч басс-Б.Алтанхуяг, Сполетто (мөрдөгч) тенор-Г.Шижирболд, Шаррон (шүүгч) -Э.Бумхүү, Хамба лам басс-О.Батбаатар , Малчин хүү сопрано- Ш.Гантуул нар тус тус тоглох юм.