“Гүрэн” хамтлаг анхны цомгоо танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

“Гүрэн” хамтлаг анхны цомгоо танилцууллаа

Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дэргэдэх “Гүрэн” хамтлаг анхны цомгоо олны хүртээл болголоо. 2011 онд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон билээ. Энэхүү ойн хүрээнд монголын үндэстний их соёл болох язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх өвлөн уламжлах, залуу үеийг шимтэн оруулах зорилгоор этник мюзик чиглэлээр уран бүтээл туурвих “Гүрэн” хамтлаг байгуулагджээ. Театрын уран бүтээлчдээс бүрдсэн тус хамтлаг өдгөө урын сандаа 10 гаруй бүтээлдээ болоод амжсан байна. Шинэ оны өмнө тэд шинэ хамтлагаа Дарханчуудаа танилцуулахаар хэвлэлийн бага хурал зарласан юм. Мөн энэ үеэр өөрсдийн анхны цомгоо танилцуулжээ. Тус хамтлагийн шинэ цомог нь нийт 12 бүтээлээс бүрдэнэ. Монголын аялгуунуудаас гадна орос, буриад, япон, солонгос зэрэг үндэстнүүдийн ардын дууг багтааж, хөөмийлж гаргасан нь цомгийн онцлог болсон юм. Мөн цомгийн нээлтийнхээ үеэр “Хүннү домог”, “Ижий минь” гэсэн хоёр бүтээлээ дүрсжүүлснээ Дарханчууддаа хүргэлээ.

У.Гэгээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж