Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан “Мөрөөдлийн театр” хэмээх шинэ театрын байгуулсан жүжигчин Г.Алтаншагай “ТВ5” телевизийн хөтлөгч Н.Насанжаргал нар “Маршал таун” хотхонд хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрсөн. Хосууд өнгөрсөн наймдугаар сард хөөрхөн хүүтэй болж, Уужим хэмээх нэр хайрласан.
Тэрбээр өнгөрсөн баярын өдөр анх удаа гэр бүлээ албан ёсоор танилцуулав. Түүний хүү өдгөө таван сартай бөгөөд аав нь дуулж, бүжиглэж, шүлэг уншиж сургах гэнэ. Харин Насаагийн хувьд гэр бүлдээ халамжтай, гэрийн сайн эзэгтэй хэмээн түүнийг нөхөр нь магтана лээ.
М.Урин