Хамаг Монголын хаан Амбагай өөрийн улаачаар дамжуулан шинэ он гарахын босгон дээр монголчууддаа хандан айлтгал өргүүлжээ. Уг айлтгалыг сийрүүлбэл:
Гарч байгаа 2012 он гай харагдахгүй, газар нурахгүй сайхан жил гарна. Гараг эрхэс гадаад дотоодгүй самуунтай жил гарах нь. Гайгүй зүтгэвэл гараас барих үртэй, гаслах зовлонгүй амьдарна гэж сана. Хот хүрээнийхэн хожил харсан, хол ойрынхон ховонд дурласан хорвоог хожим ухааруулах гэж холын гай айсуй харагдана. Хамаг олныг хар аюулаас аварахад халуун сэтгэл тусална. Хамаг Монголын харчуудыг хамтач сэтгэлтэй болгож, хар амиа хичээлгүй хавь ойрынхондоо тусалсан, халуун элгэмсэг сэтгэлээр ханцуй дотроо залбирсан, хан тэнгэрээ шүтсэн, хаан эцгээ энэрсэн, харц олноо хямгадаж, хатуу жилийг давнаа. Хавирга нэвт салхитай хатуу ширүүн өвөл хааяагүй л болж байсан болохоор энэ жил элбэг дэлбэг, идээ будаа арвин эрдэм ном төгс, энгүйн сайхан жил гарах нь ээ. Ээж аавыгаа энэрсэн, эрдэм номд шамдсан, ижил ханиа түшсэн, эрх жаалаа энхрийлсэн ээлтэй жил гарах нь ээ. Гадаадад байгаа нэгнээ гайгүй сайхан урамшуулсан, улс амьтан ухаант түшмэлийг эрэлхийлсэн, улсаа худалдахгүй, урваж шарвахгүй сайхан эх орончдыг санаашран хүлээх жил болно. Сайнаас салахгүй явбал салаа замаар онхолдохгүй, сайн нөхрийг гомдоохгүй, сайхан мөчийг саравчлан харж хүлээсэн, санаснаар нь бүтэх жил гарна. Уул усаа аргадсан, ургамал ногоогоо хайрласан, уужуу сэтгэл өвөрлөсөн өгөөмөр жил гарна. Энэ жилээс ирэх жил ивээлтэй болно элгэн садан монголчуудад. Эрхэм элгэн садандаа энэ бүхнийг айлтгахын учир ирэх жил энэ улсыг түвшитгэх их хурлын гишүүдийг ээлтэй хүнээр сонгоорой гэж эртнээс захих гэсэн хэрэг ээ. Идэж уусан мангасууд ирэх жилийн сонгуулиар ээ дээ хошууг нь бүү цухуйлга гэж онож хэлсэн өвгөн найрагчийн үгийг давтан хэлье. Өнжин саатсан өвгөн жил буцаж, урам нэмсэн, уулгалан аахилсан улаан луу жилийг урамтай угтаарай үрс минь. Өндөр дээдэс өвгөд нь өөрийн удмын үрсийг урагштай сайхан амьдруулж, удамт заяаг нь түшүүлж, уухилан ирж байгаа улаан луу жилдээ улс орноо түвшитгэх ухаант түшмэлүүдийг уулгалан дэмжээрэй гэж уриалж байна. Удмын үрсийг ухаантай түшмэлээр улс орноо түшүүлэхийн төлөө ухаалаг хандахыг урьдаас ухааруулж байна. Уут мөнгөөр биш, ухаанаар сонгоорой. Ухаант түшмэлүүд уухилан ирэх ирэх жилийг урамтай угтаарай үрс минь. Уул ус нь ивээж, ургамал мод нь нахиалж, усны ундарга нэмэгдсэн, удмын үрс нь жаргасан урамтай сайхан жилийг угтан билэгдэх учир нь, ууж торгоор улсаа бүү худалд, унах унаагаар ухаагаа бүү арилж, дотор газрын хүмүүстэй дотносон яваа түшмэлүүдэд тодруулан хэлэх үг байна. Тамир тэнхээ барагдаагүй байхад тавиад туух нь уу эх нутгаа, тамтаг болтлоо ядарсан, тамир нь барагдсан түмнээ тамд унагах нь энэ үү. Угтах нутаггүй болгох урамгүй санаагаа та бүхэн улсаа бодож байгаа гэх юм. Ууцыг минь хугалсан санаа угаас бүтэхгүй гэдгийг бүдэрч унахаасаа өмнө бүрэн ойлговол зохилтой. Үүнийг өргөн олонд хүргэж, улс орныг аврах урамтай үгийг дуулгаж улс амьныг сэрээгээрэй. Үгийг минь дамжуулж, үйлийг минь гүйцээвэл үнэн хүсэл биелэх нь тэрээ. Учиг битүүлэг явсан ухаант үрс минь үүнийг эрт ойлгож, удмын хаадын үгийг урамшин хүлээж аваад ухаарч нэг сэхээрээд, ухарч няцалгүй явбал үнэнд гүйцэгдэн үлэмж төгөлдөр болно. Түвшин сайхан байж, түмэн олноо жаргаах төгөлдөр үрс түм түмээрээ байвч түүнд түмэн олон минь туслах цаг иржээ. Тэднийг тэмтэрч хай. Тэрэг түрээд явж байж мэднэ. Тэнэмэл болоод ууж байж мэднэ. Түлээ түүгээд ч явж байж магадгүй. Түрэмгий нэгэнд хөөгдөөд, түгээмэл алдаа гаргаад толгой гудгар явж ч мэднэ.Тэднийг олж тусалж дэмжиж, тулгуур болго. Тулам алтанд тугдайхгүй үрс юмсан. Туул голоо хайрлах үрс юмсан. Түмэн олноо жаргаах үрс юмсан, тухайлж хэлэх хүнгүй, том толгойлж яваа үрсээ тулж, өвгөд нь өндөр тэнгэрээс өлзийтэй үгээ илгээж байна. Үүнийг болгоотугай. Урамшин дэмжтүгэй. Энэ зарыг түгээх өгөөмөр үрсийг олтугай. Удам сударт нь тэмдэглэж, урмыг нь мялааж явье. Улсаа бодсон хүн уужуу байж, урагшаа давшин ухааран сэхээрч амьдардаг урагштай үрс байдаг юм. Үүнийг мэдтүгэй хэлцтүгэй.