
Монголын хөлбөмбөгийн холбоонд Дэлхийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерын гарын үсэг бүхий үнэмлэх, энгэрийн тэмдэг, бусад дагалдах зүйлийн хамт ирснээр манай улсын хөлбөмбөгийн шүүгчид “FIFA”-д данстай боллоо.
Энэ нь манай улсын хөлбөмбөгийн спортын хөгжилд ихээхэн чухал хувь нэмэр болно хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооныхон сэтгэл хангалуун ярьж байна.
www.mminfo.mn