2009-2011 онд бүтээн байгуу¬лалтын ажилд нийтдээ 30.0 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 33.0 хувь болох 9.0 тэрбум нь орон нутгийн төсвөөр хийгдсэн нь өмнөх дөрвөн жилийн дунджаас нэг дахин өссөн байна.
2011 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгvй тусламжийн таван сая ам долларын хөрөнгө оруулалтаар Баруун-Урт хотод 15 мвт-ын хvчин чадалтай дулааны станц, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж, 2 км асфальт бетон зам шинээр тавьж, 1.1 км зам засварын ажил хийж, Дөрвөлж толгойн зүүн хойно 220 айлын жишиг хороолол шинээр байгуулж, 100 автомашины граж зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийснээ тайлагналаа. Тоосго, блок, замын хавтангаас аваад жижиг, дунд үйлдвэрлэлийг сэргээх замаар бүгдийг орон нутагтаа өөрсдөө үйлдвэрлэж бүтээн байгуулалтдаа ашигласнаа аймгийн Засаг дарга тайландаа онцоллоо.
Нийгмийн салбаруудын өмнө тавигдсан зорилтууд амжилттай хэрэгжиж материаллаг бааз нь сайжирснаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд үндсэндээ зуун хувь стандартын шаардлага хангасан, эмнэлгийн байгууллагуудын 81,0 хувь нь тус тус зориулалтын байраар хангагдаж, төв хөдөөгийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хангалт 90 орчим хувьтай байгаа нь тэнд ажиллагсадын ая тухтай байдлыг хангасан чухал нөхцөл болсон байна.