Сибирьт чичирхийлэлт үргэлжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Сибирьт чичирхийлэлт үргэлжилжээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд ОХУ-ын Сибирийн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт болж Монголын хойд зүгийн аймгууд, нийслэл Улаанбаатарт мэдрэгдсэн билээ. Түүнээс хойш хоёр оны зааг хүртэл ОХУ-ын Тувагийн Бүгд найрамдах улсад газрын чичирхийлэлт 61 удаа бүртгэгджээ. Бүс нутгийн Онцгой байдлын албанаас мэдээлснээр 61 удаагийн чичирхийлэлтийн хоёр нь Монголд, нэг нь ОХУ-ын Томск мужид, нэг нь Алтайн хязгаарт, бусад нь Тувад бүртгэгдсэн байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж