Ажиглагчдыг эргүүлэн татахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

Ажиглагчдыг эргүүлэн татахыг уриалав

Араб лигийн зөвлөл Сирид ажиллаж буй олон улсын ажиглагчдыг эргүүлэн татахыг уриалжээ.  Арабын парламентын спикер “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад гэм зэмгүй иргэдийн эсрэг цус асгаруулсан үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа тул олон улсын ажиглагчдыг нэн яаралтай татах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Сирийн эрх баригчид Араб лигийн орнуудтай гал  зогсоох хэлэлцээ байгуулсан амлалтандаа хүрч, аллага хүчирхийллийг зогсоосон эсэхэд хяналт тавихаар олон улсын ажиглагчид өнгөрсөн мягмар гаригт ажлаа эхэлсэн юм.  Гадаадын сурвалжлагчдыг тус улсад нэвтрэхийг хориглосон ч Араб лигээс томилсон ажиглагчдыг тус улсад очих сургаар байдал харьцангуй намжмал байгаа  гэнэ. Сирид Ерөнхийлөгч Башар  аль-Ассадыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс хойш цэргийнхэн болон босогчдын хооронд үүссэн сөргөлдөөн есөн сар үргэлжилж байгаа юм. Араб лигийн 60 гаруй ажиглагчид Сирид очсоноос хойш эрх баригчид дэглэмийг эсэргүүцсэний улмаас баривчлагдсан хоригдлуудыг сулласан байна. Олон улсын ажиглагчдыг тус улсад очсоноос хойш 150 гаруй хүн амиа алдсан талаар иргэний хөдөлгөөний гишүүд мэдээлжээ. НҮБ-ын шинжээчдийн мэдээлснээр Сирид  эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөснөөс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 5,000 хол давжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж