“Монголын Цахилгаан Холбоо” компани 2012 оны эхний улиралд багтаан орон нутгийн суурин утасны хэрэглэгчдийнхээ дугаарлалтыг илүү хялбар, энгийн болгож өөрчилж дуусгахаар төлөвлөсөн бөгөөд уг ажлыг Дархан-Уул, Орхон аймгуудаас эхлүүлээд байна.
Одоо хот хооронд болон бусад сүлжээнээс дуудлага хийхэд олон оронтой тоо цуглуулж, цаг алдах хүндрэлгүй боллоо.
Хэрэглэгч таны үндсэн дугаарын сүүлийн 4 орон огт өөрчлөгдөхгүй зөвхөн өмнөх угтвар дугаар хялбарчлагдаж байгаа юм.
Дархан-Уул аймгийн хувьд:
Өмнө – 01-372-2хххх
Одоо – 7037-хххх
Дархан хотын 2-р хорооны хэрэглэгчийн дугаар 7037-2ххх, Шарын голын хэрэглэгчийн дугаар “7037-7200”-аас “7037-7500”-ын хооронд тус тус шилжиж байгаа болно.
Орхон аймгийн хувьд:
Өмнө – 01-352-2хххх
Одоо – 7035-хххх
Говил багийн хэрэглэгчийн дугаар “7039-6000”-аас “7039-6199”-ын хооронд, Жаргалант сум “7039-6200”-аас “7039-6399”-ын хооронд тус тус шилжиж байгаа болно.
Жич: Тусгай дугаарлуу залгах бол Дархан-Уул аймгийн хэрэглэгчийн хувьд 7037, Орхон аймгийн хэрэглэгчийн хувьд 7035 угтвар дугаараа урд нь хийж залгана. Жишээ: 7037-101, 7035-109
Ийнхүү дугаарлалт өөрчлөгдсөнөөр хот хооронд ярих тариф тэнцвэржиж хэрэглэгч Та Монгол орон даяар бүсчлэл харгалзахгүй өөрийн суурин утасны сүлжээнд 20₮-өөр ярих боломжтой боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг 109 дугаараас лавлана уу.