Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн гудамжинд “Сонота-2” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг, тус дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын гудамжинд дөрвөн ханатай гэр шатаж нурсан байсныг тус тус унтраасан байна.
Дээрх гал түймэр арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 23.00 цагийн үед гарсан бөгөөд 12 настай эрэгтэй хүүхэд өртөж нас барсан байна.
Мөн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Их амны голын Харзтайн салаанд “Тоёото Марк-2” загварын суудлын автомашин дугуйн хэсгээрээ цөмөрч орсон байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч шадар ахмад Ц.Ганбатаар ахлуулсан бүлэг “ГАЗ-66” маркийн автомашинтай, Төв аймгийн Сэргэлэн сумын Ээж хайрхан гэдэг газар долоон зорчигчтой хоёр автомашин цасанд суусныг Аврах гал унтраах 80 дугаар ангийн алба хаагчид “УАЗ-469” загварын автомашинаар тус тус татаж гаргасан байна.
Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд 48 настай эрэгтэй хүн дулааны шугамын худагт унаж тархиа хагласан байсныг Шуурхай бүлэг 105-ийн тасгийнхан гаргаж анхны тумламж үзүүлжээ.
Ийнхүү нийслэл хотод амралтын хоёр өдөрт 20 дуудлагатай хоносон байна. 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатарын талбайд болсон шинэ жилийн баярын ёслолын арга хэмжээнд НОБГ-ын Аврах гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасаг, Аврах гал унтраах 14, 34 дугаар ангийн тасгийн алба хаагчид Аврах гал унтаах 10, 26 дугаар ангиудын гэрэл холбоо, нийслэлийн Онцгой байдлын газрын Холбоо, штабын албаны автомашинтай хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн байна.