“Хаан” Жеймс сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

“Хаан” Жеймс сүй тавьжээ

NBA-ын “Майами Хит” багийн супер од Леброн Жеймс сүй тавьжээ. Тэрбээр өнгөрөгч бямба гаригийн үдэш багийнхаа зарим тоглогчид болон цөөн хэдэн дотны найз нарынхаа өмнө хайрт бүсгүй Саванна Бринсонд гэрлэх санал тавьсан гэнэ. Жеймсийн хэвлэлийн төлөөлөгч ням гаригт дээрх мэдээллийг албан ёсоор баталжээ. Харин үүнээс өмнө “Хаан” Жеймсийн дотны найз нарын нэг Крис Пол болон “Хит” багийн эзэн Мики Арисон нар хэдийнэ “Twitter”-ээр жиргэж, нууцыг задруулж орхисон байна.

Жеймс Зул сарын баяр, мөн өнгөрөгч баасан гаригт тохиосон 27 насны төрсөн өдрөө тохиолдуулан хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн ярьжээ. Сэтгэл догдлуулсан мөч хүртэл түүний багийн анд Двейн Уейд сүйн бөгжийг нь “хадгалах” хүндтэй үүрэг хүлээсэн гэнэ. Сүйт хосод баяр хүргэхээр 50 гаруй зочин хүрэлцэн ирсэн аж.

Леброн, Саванна нар хоёр хүүтэй. Одоогоор хуримын өдрөө хараахан товлоогүй байгаа гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж