Хятад улс сар руу хүн илгээх төлөвлөгөөтэй байгаагаа анх удаа албан ёсоор зарлав. Харин 2020 оноос наана явуулахгүй. The Financial Times сонин зохих баримт бичгээс иш татаж нийтлэсэн байна. Жолоодлогот нислэгээс гадна шинэ шинэ хиймэл дагуул бүтээж, хятадын тойрог замын станц бүтээх ба эрдэм шинжилгээний ажиллагааг идэвхжүүлэхийг дурдав. Түүнчлэн өөрийн навигацийн системийг байгуулж,дэлхийн дагуул дээр буух «Чанъэ-3» хятадын сарны гуравдахь зондыг Сар луу явуулахаар төлөвлөжээ. БНХАУ Орос,АНУ-ын дараа сансар руу биеэ дааж хүн явуулсан гуравдахь улс боллоо.
http://mongolian.ruvr.ru/