Хуучирсан мэдээ: 2012.01.02-нд нийтлэгдсэн

2012 оны амлалтууд

2012 оны амлалтууд

  • Би өөрөө өөртөө итгэдэг
  • Юу ч бодсон түүнийгээ биелүүлж чадна гэдэгт итгэдэг
  • Надад асар их чадвар байгаа гэдэгт итгэдэг
  • Би өөрийгөө үргэлж хүндэтгэдэг
  • Би  өөрийгөө үргэлж дээгүүр үнэлдэг
  • Хүмүүс намайг яаж хүндэлж, надтай яаж харьцаж байгаасай гэж боддог яг тэгж бусдыг хүндэтгэж бусадтай харьцана гэдгийг амлаж байна
  •  Бусдад үргэлж чин үнэнээсээ тусалж байна гэдгийг амлаж байна
  • Би өөртөө болон бусдад байнга үнэнч байна гэдгийг амлаж байна
  • Би үргэлж эерэг өөдрөг бодол дээр анхаарлаа төвлөрүүлнэ гэдгийг амлаж байна
  • Би үргэлж амьдралдаа баярлаж явдаг бүх юман дээр сэтгэл санаагаа төвлөрүүлнэ гэдгийг амлаж байна
  • Бодсоноо биелүүлэхэд урам зориг өгдөг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсээс хол байна гэдгийг амлаж байна
  • Амьдралаа чанаржуулах шийдвэрүүдийг байнга гаргаж байна гэдгийг амлаж байна
  • Өөрийгөө хөгжүүлэх цаг завыг өдөр болгон заавал гаргаж байна гэдгийг амлаж байна
  • Өөрийнхөө хүссэн бүх талбар дээр өөрийгөө маш сайн хөгжүүлэх зорилго тавьж ажиллана гэдгийг амлаж байна
  • ЗОРИЛГОНДОО ХҮРЭХЭД ХЭН Ч ЮУ Ч НАДАД  СААД БОЛОХГҮЙ!!!
  • НАМАЙГ ХЭН Ч ЮУ Ч ЗОГСООЖ ЧАДАХГҮЙ!!!
  • Би өөрийгөө яг одоо байгаагаар хүлээн зөвшөөрч байна
  • Би өөрийгөө хэн бэ гэдэгт сэтгэл хангалуун байна. Яагаад гэвэл амьдралаа бүр мөсөн өөрчилж сайжруулах бат шийдвэр гаргасан учир
  • Би үргэлж энэ сайхан амьдралаа үргэлжлүүлж, сайн сайхан үйлсийг үргэлжлүүлэн хийсээр байх болно. Яагаад гэвэл надад бүх хүчин чадал, бүх боломж байгаа учир
  • Би төгс төгөлдөр, өө сэвгүй биш гэдгээ мэддэг. Гэхдээ би өөрийнхөө гаргасан алдаанаас суралцаж, чиг зүгээ өөрчилж, арга барилаа сольж  
  • Би өөрийнхөө төсөөлсөн дүр төрхийг олж авах алхам авч эхэлсэн учраас тэр дүр төрх маань бодит болно гэдэгт итгэж байна
  • БИ БОДСОН САНАСАНДАА ХҮРЭХ ЁСТОЙ
  •  БИ АГУУ АМЖИЛТАНД ХҮРЭХ ЁСТОЙ
  • МИНИЙ АМЬДРАЛ АЗ ЖАРГАЛ БАЯР БАЯСГАЛАНГААР ДҮҮРЭН, ЭЛБЭГ ДЭЛБЭГ БЯЛХАЖ БАЙНА!
  • Амьдралдаа би үргэлж талархаж байна! Баярлалаа!
Намайг –

365 хоногийн баяр баясгалан
365 хоногийн хайр ивээл
365 хоногийн амжилт
365 хоногийн эрч хүч
365 хоногийн адал явдал
365 хоногийн шалгуур хүлээж байна!..

БИ ЧАДНА!!!

Та бүхэн шинэ оноо сайхан угтаж,
2012 онд АЗ ЖАРГАЛ, АМЖИЛТААР дүүрэн байх болтугай гэж хүсъе!

http://ukatumur.wordpress.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж