Өнөөдөр УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд шинэ оны анхны хурлаа хийх гэж байна.
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх,Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл зэргийг АН-ын бүлгийн гишүүд хэлэлцэх гэж байна.
МАН-ын бүлгийн хурлаар Боловсролын тухай хууль зэрэг хэд хэдэн хулийн төслийг хэлэлцэх аж.
Мөн дараах ажлын хэсгүүд хуралдахаар хуваарь гаргаад байна.
- Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;
- Газрын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд;
- Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Инновацийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэж хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Шүүхийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “А” танхимд тус тус хуралдахаар болжээ.