Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна.Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Халх голын сав газраар 22-27 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 87878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна
Эх сурвалж: www.tsag-agaar.mn