Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Chang-Kew KIM шинэ оны өмнөх өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллаад буцжээ.
Монголын чөлөөт бөхийн холбооноос гаргасан хүсэлтийн дагуу 2013 оны “Дэлхийн цом”-ын тэмцээнийг Улаанбаатар хот зохион байгуулахаар нэр дэвшээд байгаа бөгөөд Доктор Chang-Kew KIM тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо \FILA\-ноос томилогдон манай улсад ирсэн юм. Тэрбээр арванхоёрдугаар сарын 25-28 өдрүүдэд Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ хугацаанд тэмцээн зохион байгуулах спортын ордон, бэлтгэлийн заал,тамирчид байрлах зочид буудал зэрэгтэй танилцан, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай албан ёсны уулзалт хийсэн байна.
Б.Энх