
Өнгөрсөн өдрүүдэд зарим газраар уулын цас нурж Баян-Өлгий аймагт л гэхэд дөрвөн айл цасанд дарагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, хур тунадасгүй байсан аж. Харин өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, нөгөөдөр төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 2-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно гэдгийг цаг уурчид анхааруулж байна. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар 12-14 метр секунд, 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар 16-18 метр секунд хүрч ширүүсэн шороон шуурга шуурах гэнэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2-3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэх гэнэ.
Л.ХАЛИУ