Ховд аймаг нь өнгөрсөн жил малаа таван төрөлд өсгөсөн амжилттайгаар шинэ оноо угтаж буй юм байна. Ингэхдээ Дөргөн, Дарви, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн сумд малаа таван төрөлд өсгөжээ. Мал тооллогын улсын дүнгээр нийт 1 сая 712480 толгой мал тоолуулжээ. Үүнээс тэмээ 16674, адуу 65910, үхэр 81707, хонь 597360, ямаа 950829 толгойг тус бүр тоолуулсан юм байна. Энэ нь өмнөх оныхоос 4.5 хувиар буюу 73.3 мянган толгойгоор өссөн үзүүлэлт аж.
Г.Дарь