Ашигт малтмалын зөвшөөрөл олгохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын зөвшөөрөл олгохыг хориглов

Хэнтий аймгийн ИТХ-аас энэ онд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох асуудлыг хориглохоор шийдвэрлэсэн байна. Аймгийн хэмжээнд Ашигт малтмалын тухай хууль батлагдахаас өмнө болон хойш Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт нийт 287 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас олгосон байсан аж. Энэ нь нийт нутаг дэвсгэрийн 11.5 хувийг эзэлдэг гэнэ. Тиймээс аймгийн ИТХ-ын долдугаар хуралдаанаас 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн энэ чиглэлээр шинээр лиценз олгохыг бүрмөсөн хориглох шийдвэрийг гаргажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж