Да Винчийн бүтээл үү, эсвэл ?

Хуучирсан мэдээ: 2012.01.01-нд нийтлэгдсэн

Да Винчийн бүтээл үү, эсвэл ?

Леонардо Да Винчийн уран зургийг сэргээн засварлахтай холбоотой маргаанаас болж Луврын музейн уран зургийн хоёр шинжээч зөвлөлөөс гарсан байна.  Луврын музейн шинжээчид нэрт мастер Леонарда Да Винчийн “The Virgin and Child with Saint Anne” бүтээлийг сэргээн засварлах нэрээр бараг өөрчилж орхисон хэмээн шуугиан дэгдээснээс болж зөвлөлөөс гарчээ. Жан Пьер Кузин, Бергеон Ланли гэгч шинжээчид 500 жилийн настай уг суут бүтээл бараг танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн гэж баталж байна. Шинжээчид уг бүтээл зураачийн зурснаас хамаагүй өөр, цайвар болсон гэж үзэж байгаа юм. Харин Луврын музейн удирдлага “the Guardian” сонинд "Алдартай бүтээлийг сэргээн засварлах нь маш ховор, удаан төлөвлөж, урлагийн шинжээчдийн зөвлөлөөр хэлэлцсэний эцэст үүнийг хийдэг. Тиймээс суут бүтээлд сэргээн засварлалтын өөрчлөлт орох боломжгүй” гэж мэдэгдсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж