Абу Дабид өчигдөр болсон үзүүлэх тэмцээний финалд дэлхийн номер нэг теннисчин Новак Жокович Испанийн Давид Феррерийг буулган авснаар аваргын цом хүртлээ. Жокович улирлын хамгийн сүүлийн тэмцээн болох ATP World Tour Finals-ын үеэр Феррерт ялагдсан ч энэ удаад өрсөлдөгчөө 6:2, 6:1 харьцаатай буулган авч, 2012 оныг амжилтаар угтлаа. Тэрбээр Абу Дабигийн үзүүлэх тэмцээнд түрүүлснээр 250 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртсэн байна. Харин гуравдугаар байрын төлөө Рафаэль Надаль, Рожер Федерер нар тоглож, Надаль 6:1, 7:5 харьцаатай ялалт байгуулжээ.
С.Цэлмэг