Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд одоогоор буюу өглөөний 09 цагаас хойш 137 дуудлага ирээд байна гэсэн мэдээллийг жижүүр эмч өглөө. Ажлын өдрүүдтэй харьцуулахад ачаалал их байгаа аж. Дуудлагын хувьд жирийн өдрүүдийн нэгэн адил даралт ихэссэн, зүрх өвдсөн гэдэг өвчлөл эзэлж байна гэлээ. Баярын уур амьсгал зонхилж байгаа ч архинаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн гэх дуудлага өгөх тохиолдол цөөрсөн байна гэдгийг жижүүр эмч хэллээ. Нийслэлчүүдийн эрүүл энхийн манаанд энэ өдөр 18 эмч, 18 жолооч ажиллаж байна.
Г.Дарь