Америкийн сансар судлалын агентлаг НАСА таталцлын зурагжилт хийх хоёр хиймэл дагуулын эхнийхийг сарын тойрог замд амжилттай оруулжээ. “Grail-A” хэмээх хиймэл дагуул өнгөрсөн бямба гаригт сарны тойрог замд орохын тулд их биеэсээ салсан байна. Хиймэл дагуулын хоёр дахь нь буюу “Grail-B” өнөөдөр яг дээрхтэй адил маневр хийх ажээ. Тус хоёр хиймэл дагуул эрдэмтдэд сарны дотоод бүтцийн талаарх ховор мэдээлэл олж авах хэмжилт, туршилт явуулах юм байна. Эрдэмтэд хиймэл дагуулын туршилт, шинжилгээ сар яагаад дэлхийтэй ойр байдаг, сарны нөгөө тал яагаад өөр байдаг гэх зэрэг өнөөг хүртэл оньсого хэвээр буй олон асуултын хариуг олж авна гэдэгт итгэлтэй байна. Туршилтын багийн эрдэмтэн Мариа Зубер олон нээлт хийнэ гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Тэрбээр "”Grail-A” хиймэл дагуул сарны тойрог замд амжилттай орсон тул бид зорилгодоо хүрэхэд нэг алхам ойртлоо” гэжээ. Өнгөрсөн есдүгээр сард Флорида мужийн Кейп Канаверал хотоос хөөргөсөн хиймэл дагуул тойрог замд орох гэж урт зам туулсан ажээ.
Н.Энх