
Ихэнхдээ эрчүүд эмэгтэй хүнд юу бэлэглэхээ мэддэггүй учир худалдагчын санамсаргүй санал болгосон зүйлийг авах нь бий. Харин бэлэг нь таалагдахгүй бол тэд их эмзэглэдэг. Учир нь бэлгэндээ биш, тэдний сэтгэл шингэсэн байдагт юм. Танд бэлэг чинь таалагдахгүй ийм зүйл өгөхийн оронд зvгээр л мөнгийг нь өгсөн бол гэж бодох хэрэггүй. Танд энэ бэлгийг сонгох гэж түүнийг ямар их хичээснийг та мэдэхгүй. Тиймээс харин ч талархах нь зүйтэй.
Чиний энэ найз чинь ямар найрсаг юм бэ!
Түүний найз танд таалагдсан ч хайртай хүнийхээ дэргэд илт магтах эсвэл муулах хэрэггүй. Түүнд хардах боломж бүү гаргаарай. Тэртээ тэргүй найзыгаа сайн мэднэ. Иймэрхүү үгс зөрчил, үл ойлголцлын эхлэлийг тавьж болзошгүй. Түүнд найзыгаа эсвэл өөрийгөө сонгох хатуу сонголт бүү үлдээгээрэй.
Танай ээж тэсэхийн аргагvй хvн юм аа!
Найз залуу тань танд ээжтэйгээ маргалдсанаа яривал гайхах зvйлгvй. Энэ vед тэр ээжийнхээ хэцvv зан аашыг шvvмжилж ч болно. Гэхдээ энэ нь түүний ээж муу хүн гэсэн vг биш. Түүнд таны тайлбар огт хэрэггvй. Тэр ээжийг нь муулахыг огт хvсэхгүй. Тэгээд ч ээж хvvгийн хооронд бvхий л амьдралын туршид ойлгомжгvй харилцаа байна гэж бараг vгvй. Эрчүүд өөрийгөө ээжийнхээ хамгаалагч мэт vздэг. Тиймээс ээжийн нь тухай тvvнд муулах нь тvvнийг өөрөөсөө улам л холдуулах болно.
Манай ажлын бvхий л харчууд надад дурласан!
Vнэхээр vнэн байсан ч энэ тухай хайртай хvндээ хэлэх хэрэггvй. Ингэснээр өөрийгөө үнэд оруулах биш харин ч түүнд өөрийнхөө талаар эргэлзээ төрүүлэх нь лавтай.
Чи надад нэг хүнийг санагдуулдаг!
Одоогийн хайртай хvн чинь хуучин найз залуутай чинь адилхан ч бай, vгvй ч бай энэ нь тийм ч чухал биш гэдгийг та мэдэж байгаа. Тантай холбоотой байсан хоёр эрэгтэйг хооронд нь харьцуулах боломжгүйгээс гадна тэр таагүй хүлээж авна. Ялгаатай нь өөрийгөө "хуучин" хэмээн бодохгvй байгаа. Таны сэтгэлд хэн нэг өөр хүнд зориулсан орон зай байхыг тэр хүсэхгүй нь мэдээж.