
Тус наадамд МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нарын эрхмүүд урилгаар оролцсон юм. Мөн энэ наадмын үеэр “Алтан сарнай”-н эздийг тодруулав. Оны шилдгүүдэд олгодог энэхүү нэр хүндтэй шагналын Нийгэм, улстөр салбарын онцлох хүнээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Биеийн тамир, спортын салбарын онцлох хүнээр их мастер Б.Мөнгөнтуул, Байгаль орчны онцлох хүнээр “Монполимет” компанийн захирал Ц.Гарамжав, Эдийн засаг, бизнесийн салбарын онцлох хүнээр МАК-ийн захирал Н.Номтойбаяр нар тодорчээ.
Мөн Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг “Улаан сарнай”-н эзнээр тодруулсан байлаа.
Г.Дарь