
Холбооны шилдгүүдийг тодруулахад, Шилдэг дэд ерөнхийлөгчөөр Ховд аймгийг хариуцсан дэд ерөнхийлөгч Адьшаа, шилдэг дасгалжуулагчаар “Женко” клубын дасгалжуулагч Ш.Цэвэлмаа , 2011 оны шилдэг тамирчнаар Д.Төмөрхүлэг, шилдгийн шилдэг тамирчнаар Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар тус тус шалгарчээ.


2011 онд тив, дэлхийн дэвжээнээс 24 алт, 26 мөнгө, 40 хүрэл, нийт 90 медаль хүртэж, Монголд жүдо бөх үүсч хөгжсөний түүхт 40 жилийн ойгоо амжилт, ялалтаар дүүрэн үдсэн Монголын жүдо бөхийн нийт хамт олон, үе үеийн жүдочдодоо шинэ оны баярын мэнд хүргэе. Шигшээ багийн тамирчдадаа 2012 оны цуврал тэмцээнүүддээ амжилттай зодоглож, Лондонгийн олимпийн эрх олныг өвөртлөн, эх орон, ард түмнээ ирэх олимпийн наадмаар баярлуулна гэдэгт итгэж байна.

Б.Энх